Төгс чанараар амжилтын оргил өөд хамтдаа
- Аюулгүй ажиллагаа
- Ажлын чанар, цаг хугацаа
- Багийн бүтээлч хамтын ажиллагаа
- Үнэнч шударга зарчим, үүрэг хариуцлага
- Мэргэжлийн ёс зүй, ур чадвартай чадварлаг ажилтан
“ТӨГС ЗАМ” ХХК нь 2005 оны 1 – р сард байгуулагдаж авто зам, гүүрийн барилга, засвар арчлалтын чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд авто зам барилгын ажлыг мэргэжлийн ур чадвар гарган технологийн дагуу чанартай гүйцэтгэж, захиалагч бүрийнхээ итгэлийг даан, гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажилласанаар богино хугацаанд салбартаа тэргүүлэгч, үндэсний бүтээн байгуулагч компани болж чадсан.
Манай компани нь 50 гаруй үндсэн ажиллагсадтай, нийт ажиллагсадын 80% нь мэргэжлийн ажилтнуудтай бөгөөд авто замын салбарт тасралтгүй 3-17 жил ажиллаж буй ажлын дадлага туршлагатай, өндөр чадвар, мэдлэг бүхий авто замын мэргэшсэн инженер техникийн ажилтнуудаар удирдуулсан хамт олон ажиллаж байна. Цаашид улирлын чанартай ажлын хэлбэлзлийг арилган дэвшилтэт техник технологи нэвтрүүлэн үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөж, Монгол улсынхаа цаг уурт тохирсон олон улсын жишигт хүрсэн авто зам барьж, эх орныхоо хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулах зорилготойгоор ажиллаж байна.