“ТӨГС ЗАМ ” ХХК – ийн ерөнхий захирал Д.Төгсбаяр
Та бүхний амар амгаланг айлтгая.
Манай компани байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын авто замын салбарын хөгжил дэвшилд өөрсдийн бодитой хувь нэмрээ оруулж, захиалагчдынхаа шаардлагыг хангаж чанартай зам барилгын ажлыг хийж гүйцэтгэж ирсэн. Цаашид илүү их үр дүнтэй, чанартай ажил гүйцэтгэхийн тулд техникийнхээ чадварыг дээшлүүлэх, шилдэг технологийг нэвтрүүлэх тал дээр илүү анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд та манайхаар үйлчлүүлсэндээ сэтгэл хангалуун үлдэнэ гэж бид итгэж байна.
Та бүхнийг алтан шар замын буян хишиг үргэлж ивээх болтугай